Хvн хувьслын онолын бvтээгдэхvvн мєн эсэх, Бурхан байдаг бол аль нь жинхэнэ болох тухай, далд ертєнцєд хэн байна, vхлийн дараа амьдрал бий юу зэрэг олон асуулт таны дотор хєвєрдєг биз.
Хэрэв тийм бол танд зориулсан манай сургалтууд танд vнэнийг мэдэхэд тусална.
Энэ сургалт хүний амьдралын утга учир, аврал, чөлөөлөлт, зөв амьдралын талаар хаана ч сонсож байгаагүй ойлголт, итгэл үнэмшлийг танд Библиэс єгєх болно.
Манай сургалтад бүрэн сууж, бүх хичээлийг дүүргэж, хичээл бvрийг амьдралдаа дагаж биелvvлвэл Христийн хүчээр амьдрал тань бүрэн өөрчлөгдсєн байхыг та харах болно.
Чєлєєлєлт сургалт нь хэд хэдэн шатласан сургалттай.
ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ҮНДЭС
Энэ сургалт нь 4 хичээлтэй. Хvний гарал vvсэл, зорилго, далд ертєнцийн тухай, Бурханы тухай, vхлийн дараа амьдрал байгаа юу зэрэг чухал сэдвvvдийг vзнэ. 21 хоног тутамд сургалтын шинэ анги эхлэж байна.
Даваа гараг бvрийн 18.00 цагаас Амьд Yг сvмийн байранд явагдаж байна.
Хичээлийн нэрс:
1. Хүн
2. Сүнсний ертөнц
3. Бурханы тухай ойлголт
4. Аврал
АВРАЛЫН БАЯР ХӨТӨЛБӨР
Та энэ хөтөлбөрөөр Авралын баталгаа, Усан баталгаа зэрэг хичээлvvдийг vзэж, аврал дээрээ бат суурьлаж, түүнийгээ гэрчлэхийн ялдамд хамтдаа нэг єдрийг тэмдэглэж єнгєрvvлэх болно.
ШИНЭ АМЬДРАЛ
Энэ сургалт нь 8 хичээлтэй. Есүс Христийг хүлээн авч, итгэсэн дараа хүний өдөр тутмын амьдралын хэм хэмжүүр, үр дүнтэй амьдрахын үнэ цэнэ болоод нууцыг танд нээж өгөх болно.
Тухайлбал: Гэр бүлийн суурийн тухай, мөнгөтэй хэрхэн зөв харьцах вэ, уур ба хэл амын асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг амин чухал, хөдлөшгүй үнэнийг Библиэс мэдэх боломжтой.
Хичээлийн нэрс:
1. Тулааны мєн чанар
2. Сvнслэг єсєлт
3. Гэр бvлийн vндсэн ойлголт
4. Мєнгє
5. Уур ба хэл ам
6. Ганцаардал ба дvр тєрх
7. Авралын зар
ЧӨЛӨӨЛӨЛТ
Энэ сургалт нь хотоос гарч хийгдэнэ. Тус сургалтаар Есvс Хрисэд итгээд та хэн болсон, дотоод эдгэрэл, хараалын тухай зєв ойлголттой болж, Христийн хvчээр чєлєєлєлтийг хvлээн авна.
Жич:
Чєлєєлєлт сургалт нь шатласан хэлбэрээр явагддаг тул сургалт бvрийг дээрх дарааллын дагуу дvvргэх хэрэгтэй.
Хичээлийг Амьд Үг Христийн сүмийн пастор, ахлагчид зааж байна.
ШИНЭЭР ИРЭГЧИЙН ХЄТЄЧ
Here the video will be shown.
ХОЛБОО БАРИХ
Сургалт хариуцсан: Гvйцэтгэх пастор Я.Болд