Амьд Үг Христийн сүмийн 2010-2011 оны ҮЙЛЧЛЭЛИЙН ШИНЭ ЖИЛ эхлэж байгаатай холбогдуулан сүмийнхээ нийт пастор, удирдагч, туслагч, үйлчлэгчдийг Үйлчлэгчдийн уулзалтад урьж байна.
Хэн оролцох вэ? - Эсийн бүлгийн удирдагч, 1 туслагчийнхаа хамт оролцоно - Амьд Үг сүмийн үйлчлэл хариуцсан итгэгчид. Тухайлбал: Мэдээллийн албаны ажилчид, Магтаалын багт үйлчилдэг итгэгчид, Эдгэрлийн баяр хөөр үйлчлэлийнхэн, Угтагчийнхан гэх мэт та сүмдээ ямар үйлчлэлд харъяалагдан үйлчилж байна тэр л хүн оролцох юм
Хэрхэн оролцох вэ? - Амьд Үг Христийн сүмийн эмбелем бүхий тэмдгийг бүх пастор, ахлагч, эсийн бүлгийн удирдагч нар зүүсэн байх /хэрэв хаяж үргэдүүлсэн бол бүсийн пастораараа дамжуулан худалдан аваарай!/ - Түүнчлэн Амьд Үг Христийн сүм дэх үйлчлэлийнхэн /магтаалын, мэдээллийн алба, хүүхдийн цуглаан гэхчилэн/ өөрсдийн үйлчлэлийн таних тэмдгийг зүүсэн байх шаардлагатай. Тодруулбал Амийн Гол үйлчлэлийн сургуулийнхан бол өөрсдийн сургуулийн эмбелемээ, Мэдээллийн албаныхан үйлчлэлийн онцлогийг харуулсан эмбелем бүхий таних тэмдэг зүүх юм.
Хэзээ, хаана болох вэ? - 9-р сарын 4-ний Бямба гарагт 15:00 цагт Амьд Үг Христийн сүмийн Их танхимд болно
Лавлах зүйл гарвал яах вэ? - Бүсийн пасторууд уруу холбоо барин лавлана [2010-08-27 04:17] |