&ya
Дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг.
Нэг хэсэг нь бусдын түүхийг ярьдаг, нөгөө хэсэг нь түүхийг бичдэг хүн байдаг. Харин Бурхан Өөрт нь итгэдэг хүн бүрийг Бурханы тэдэнд бэлдсэн түүхийн эзэд байгаасай гэж хүсдэг.
АМИЙН ГОЛ ҮЙЛЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ /А.Г.Ү.С/ ТАНИЛЦУУЛГА
Бурхан Эзэн Өөрт нь итгэдэг хүн бүрийг Түүний тэдэнд бэлдсэн түүхийн эзэд байгаасай гэж хүсдэг. Олон хүн библийн сургуульд зөвхөн бүтэн цагаар үйлчлэх, эсвэл илгээлтэд явах хүмүүс л сурдаг гэж ойлгодог. Харин Амийн гол Үйлчлэлийн сургууль өөрийн амьдралаа Бурханы үгэнд суурилуулж, Бурханы үгийн дагуу амьдрах хүсэлтэй хүн бүрт, нас хүйс үл харгалзан суралцах нөхцлийг олгодог.
Манай сургууль амжилттай суралцагсдад АНУ-ын Калифорни мужаас батлагдсан коллежийн туслах зэрэг /Associate of Religious studies/ олгоно.
Та 1 жилийн хугацаанд өөрийн амьдралыг Бурханы Сүнсээр удирдуулан, үр жимстэй амьдрал, үйлчлэлийн хуулиуд мөн сүнслэг амьдралын нууцуудаас сурч мэдэх болно. Бид танд библийн цэгцтэй мэдлэг олгохоос гадна таны зан чанар, бусадтай харилцах харилцаа, сүнслэг төлөвшилтөд тань туслах болно.
СУРГУУЛИЙН ОНЦЛОГ
- БОГИНЫ болон УРТЫН ИЛГЭЭЛТ
Оюутнууд үзсэн хичээлээ амьдралд бодит болгох үүднээс хөдөө орон нутагт Христийн сүм цуглаанд илгээгдэн үйлчилдэг.
- ВАКУМЖУУЛСАН СУРГАЛТ
Сургуулийн бие бүрэлдэхүүн хамтдаа Бурханы оршихуйг эрэлхийлж, Түүнтэй нүүр тулан уулзаж, залбирал болон магтаалаар дүүрэн сүнслэг цагуудыг өнгөрөөдөг.
- ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛЧЛЭЛ
Оюутнууд нийгмийн онцгой хэсгүүдэд хүрч үйлчилдэг. Тухайлбал: Хогийн цэгт амьдарч, ажилладаг хүмүүст болон амьжиргааны түвшин доогуур айл өрх, ХОСПИС, хүүхдийн асрамжийн газарт Христийн хайрыг харуулан үйлчилдэг.
ЗААГДАХ ХИЧЭЭЛҮҮД
- Сүнсний амьдрал
- Залбирал
- Итгэл
- Библийн дагуух эдийн засаг
- Сүмийн түүх
- Эдгэрэл
- Цусан гэрээ
- Харилцаа
- Зөвт байдал ба итгэгчдийн эрх мэдэл
- Зан чанар ба хувь чанар
- Шинэ гэрээний тойм
- Системт теологи
- Таван салбарт үйлчлэл
- Ариун Сүнс
- Христийн амьдрал
- Магтаал хүндлэл
- Залуучуудын үйлчлэл
- Хүүхдийн үйлчлэл
- Сүнсний тулаан
- Авралын зар, илгээлт
- Туслах үйлчлэл
- Хуучин гэрээний тойм
- Үйлс ном
- Удирдлага
- Гэр бүл
- Пасторын халамж зөвлөгөө
- Номлох урлаг
- Библи судлал
- Библи үндсэндээ
- Ром ном
- Сүм тарих
- Гаж урсгал
- Бурханы генералууд
МЭДЭЭЛЭЛ
Сургуулийн элсэлт 6-р сарын 15-наас 8-р сарын 15-ныг хүртэл явагдаж байна. Хэрэв та манай сургуульд суралцахыг хүсч байвал анкетыг "Амийн гол" Үйлчлэлийн сургуулийн албан өрөө болон Амьд Үг сүмийн хүлээн авагчаас ирж авна уу.
ЭЛСЭЛТ
Элсэхийг хүсэгчид дараах баримт, материалыг бүрдүүлнэ
- Хувь хүний гэрчлэл
- Сүм дэх үйлчлэлийн тухай
- Пасторын болон хувийн тодорхойлолт
- Хувийн амьдралын талаарх гэрчлэл
- 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээ
ХОЛБОО
Утас: 367865, 99195604, 91683144, 8818-1520
E-mail: rol_ministryschool@lwcc.mn
Байрлал: Амьд Yг Христийн сvмийн тєв байранд