
/АНХААР: ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ/
Амьд Үг Христийн сүмийн Интернет радио хөтөлбөр 2010 оны 6-р сарын 1-нээс албан ёсоор цацагдах болно. Туршилтын дугаар 4-р сарын 1-нээс цацагдах болно.
Интернет радиогийн ерөнхий хөтөлбөр
Интернет радио хєтєлбєр маань эхний удаад 7 хоног тутам 6 цагийн шинэ дугаарыг бэлтгэн цацах болно. Та бидний бэлтгэсэн хєтєлбєрvvдээс дуртайгаа сонгож хvлээн авах боломжтой.
Бидний бэлтгэх радио хєтєлбєрт дараах сэдвvvдийг эхний ээлжинд оруулж байна.
- Гэр бvлийг хєгжvvлэх хєтєлбєр. Vvнд: Аав, ээжийн эрх vvрэг, хариуцлага, хvvхдийн хvмvvжил, тэднийг хэрхэн хайрлах, анхаарах тухай, мєн зарим аав, ээжийн гэрчлэл, туулсан амьдралын туршлага зэргээр бэлтгэсэн ярилцлага
- Залуучуудад зориулсан нэвтрvvлэг. Vvнд: Єнєєгийн Монголын залуу vе юуг эрхэмлэж, vнэ цэнээ болгож явах ёстой болон амьдралын утга учир, хараа зорилгыг танин мэдэж, єдєр бvрийн тулгамдсан асуудалд ямар сонголт хийж хариу барих гээд єргєн сэдвийг хамрах болно.
- Авралын зар: Христэд итгэгч бидний эрхэм vvрэг бол мэдээллийн бvхий л хэрэгслээр Авралын сайн мэдээг хvнд хvргэх байдаг. УБ хот дахь сvм чуулганы пасторууд манай радиогоор сайн мэдээг номлож, vгийг монголчуудын зvрх сэтгэлд тарих юм
- Мэдээллийн сонины тойм: Монголд борлуулалт, мэдээлэл, чанараараа тэргvvлж буй сонинуудаас сонгон авч, мэдээллийн тойм хийхээс гадна, залбирлын сэдэв, дvгнэлт, шvvмж хvргэх болно
- Хєгжмийн нэвтрvvлэг: Гадаад, дотоодын Христэч хамтлаг дуучдын амьдрал, уран бvтээлээс хvргэнэ
- Гадаад мэдээ: Дэлхийд тэргvvлэх Христэч радио, ТВ, мэдээллийн агентлагуудаас авсан мэдээллийн тойм
- Библи сонсох цаг: Хуучин, Шинэ гэрээг тvvвэрлэн сонсох боломж
Цаашлаад бид удирдлагын болон бусад нэн чухал хэрэгцээтэй цуврал хичээл, материалуудыг хvргэх бодолтой байна. Та бидэнд захиа бичээрэй. Санал бодлоо чєлєєтэй солилцож, бас туслаж дэмжээрэй.